uyan. · Бодлого ба нөхцөл

Буцаалтын бодлого

Бараагаа хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор буцаах, солиулах нөхцөл.

  • 7 хоногбуцаах, солиулах хугацаа
  • 3–5 өдөрмөнгө буцаан олгох
  • 12 сарухаалаг жингийн баталгаа

Буцаалтын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 дугаар сарын 28

uyan. дэлгүүрээс авсан бараагаа хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор доорх нөхцөлийн дагуу буцааж эсвэл солиулж болно.

Буцаах, солиулах боломжтой тохиолдол

  • Бараа согогтой эсвэл гэмтэлтэй хүргэгдсэн
  • Захиалснаас өөр бараа ирсэн
  • Бараа нь сайт дээрх тайлбар, зурагтай нийцэхгүй байгаа
  • Ухаалаг жин асахгүй, эсвэл бидний зааврыг дагасан ч утастай холбогдохгүй байгаа

Буцаах боломжгүй тохиолдол

  • Бохирдсон, эсвэл сав баглаа боодол, дагалдах хэрэгсэл нь дутуу, эвдэрсэн бараа
  • Хэрэглэгчийн буруугаас унасан, шингэн орсон, гэмтсэн бараа
  • Ариун цэврийн шаардлагаар: хэрэглэсэн дэвсгэр, савлагааг нь задалж хэрэглэсэн хэрэгсэл (согогтой бол буцаана)

Буцаалт хийх алхам

  1. Бараагаа хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бидэнтэй утас эсвэл имэйлээр холбогдоно.
  2. Захиалгын дугаар, бараа болон асуудлыг харуулсан зураг илгээнэ.
  3. Бид шалгаад барааг сольж өгнө, эсвэл мөнгийг буцаана.

Мөнгө буцаалт

Буцаасан бараа бидэнд ирж, шалгагдсаны дараа 3–5 ажлын өдөрт мөнгийг таны төлсөн хэлбэрээр буцаана. Дансаар төлсөн бол таны данс руу шилжүүлнэ.

Буцаалтын тээврийн зардал

  • Бидний буруугаас (согог, буруу бараа) болсон бол тээврийн зардлыг бид хариуцна.
  • Бодлоо өөрчилсөн тохиолдолд тээврийн зардлыг хэрэглэгч хариуцна.

Бараа хүлээн авахдаа

Сав баглаа боодол, бараа гэмтэлгүй эсэхийг хүргэгчийн өмнө шалгаарай. Гэмтэл илэрвэл зураг авч, бидэнд даруй мэдэгдээрэй.

Баталгаат хугацаа

Ухаалаг жин 12 сарын баталгаатай. Баталгаа нь үйлдвэрийн согогийг хамарна: жин асахгүй болох, мэдрэгчийн алдаа, холболтын алдаа.

Унасан, шингэн орсон, цэнэглэгчийг буруу хэрэглэсэн, өөрөө задалсан тохиолдол болон батерейн элэгдэлд баталгаа хамаарахгүй.

Холбоо барих

  • Утас: 8010 7393
  • Имэйл: storeuyan@gmail.com
  • Хаяг: 14250 Энхтайваны өргөн чөлөө, Улаанбаатар, 21000, Монгол Улс