Тусламж

Хүргэлт ба буцаалт

Захиалгаасаа эхлээд бараагаа гартаа авах, шаардлагатай бол буцаах хүртэлх бүх нөхцөл.

  • 7,000 ₮хүргэлтийн хөлс
  • 24–48 цагхүргэх хугацаа
  • 7 хоногбуцаах, солиулах
  • 12 саржингийн баталгаа

Хүргэлт

Улаанбаатар хот

Хүргэлтийн хөлс: 7,000 ₮
Хугацаа: 24–48 цаг

100,000 ₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй.

Орон нутаг

Хүргэлтийн хөлс: 7,000 ₮
Хугацаа: 24–48 цаг

Тухайн чиглэлийн унаанд хүлээлгэн өгнө. 100,000 ₮-өөс дээш захиалгад үнэгүй.

  • 10:00 цагаас өмнө баталгаажсан захиалгыг тухайн өдөртөө хүргэнэ.
  • Захиалга баталгаажсаны дараа бид утас, имэйл эсвэл мессенжерээр холбогдож, хүргэлтийн цагаа тохирно.
  • Хаяг эсвэл хүргэлтийн өдрөө солих бол бидэнд урьдчилан мэдэгдээрэй.
  • Хүргэлтийн хаяг, утасны дугаараа зөв бичнэ үү.

Төлбөр

Төлбөрийг дансаар шилжүүлнэ. Захиалга баталгаажсаны дараа дансны мэдээллийг танд илгээнэ.

  • Бараагаа хүлээн авсны дараа төлж болно.
  • Эсвэл урьдчилан шилжүүлж болно.

Луйвраас сэргийлье

Манай дансны мэдээллийг зөвхөн дараах хоёр сувгаар өгнө:

  1. uyan.store вэбсайт (захиалгын баталгаажуулалт, имэйл)
  2. Бүртгэлтэй утас: 8010 7393

Өөр дугаар, Facebook эсвэл Instagram мессежээс дансны мэдээлэл ирвэл гүйлгээ бүү хийгээрэй. Сэжигтэй бол дээрх дугаарт залгаж лавлаарай.

Бараа хүлээн авахдаа

  • Сав баглаа боодол, бараа гэмтэлгүй эсэхийг хүргэгчийн өмнө шалгаарай.
  • Гэмтэл илэрвэл зураг авч, бидэнд даруй мэдэгдээрэй.

Буцаалт ба солилт

Бараагаа хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бидэнтэй холбогдоорой.

Буцаах боломжтой

  • Согогтой, гэмтэлтэй хүргэгдсэн бараа
  • Захиалснаас өөр бараа ирсэн
  • Сайт дээрх тайлбар, зурагтай нийцэхгүй бараа
  • Бидний зааврыг дагасан ч ухаалаг жин ажиллахгүй, утастай холбогдохгүй байгаа

Буцаах боломжгүй

  • Бохирдсон, эсвэл савлагаа, дагалдах хэрэгсэл нь дутуу, эвдэрсэн бараа
  • Хэрэглэгчийн буруугаас унасан, шингэн орсон, гэмтсэн бараа
  • Ариун цэврийн шаардлагаар: хэрэглэсэн дэвсгэр, савлагааг нь задалж хэрэглэсэн хэрэгсэл (согогтой бол буцаана)

Буцаалт хийх алхам

  1. Хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бидэнтэй холбогдоно.
  2. Захиалгын дугаар, бараа болон асуудлыг харуулсан зураг илгээнэ.
  3. Бид шалгаад сольж өгнө, эсвэл мөнгийг буцаана. Бараа бидэнд ирж шалгагдсаны дараа 3–5 ажлын өдөрт төлсөн хэлбэрээр нь буцаана.
  4. Тээврийн зардлыг бидний буруугаас (согог, буруу бараа) бол бид, бодлоо өөрчилсөн бол хэрэглэгч хариуцна.

Баталгаат хугацаа

Ухаалаг жин: 12 сар

Үйлдвэрийн согогийг хамарна: жин асахгүй болох, мэдрэгчийн алдаа, холболтын алдаа.

Унасан, шингэн орсон, цэнэглэгчийг буруу хэрэглэсэн, өөрөө задалсан тохиолдол болон батерейн элэгдэлд хамаарахгүй.