Тусламж

Түгээмэл асуулт

Захиалга, хүргэлт, ухаалаг жингийн талаар хамгийн их асуудаг асуултууд. Хариулт олдохгүй бол бидэнтэй шууд холбогдоорой.

Захиалга ба хүргэлт

Хэрхэн захиалах вэ?

Бүтээгдэхүүнээ сонгоод "Сагсанд нэмэх" товчийг дарна. Дараа нь сагсаа нээж, нэр, утасны дугаар, хүргэлтийн хаягаа бөглөөд захиалгаа баталгаажуулна. Захиалга баталгаажсаны дараа бид тантай холбогдож, дансны мэдээллийг илгээнэ.

Төлбөрийг яаж төлөх вэ?

Төлбөрийг дансаар шилжүүлнэ. Бараагаа хүлээн авсны дараа эсвэл урьдчилан төлж болно. Захиалга баталгаажсаны дараа дансны мэдээллийг танд илгээнэ.

Луйвраас сэргийлье. Манай дансны мэдээллийг зөвхөн uyan.store вэбсайт болон бүртгэлтэй дугаар 8010 7393-аас өгнө. Өөр дугаар, хаяг, Facebook эсвэл Instagram мессежээс дансны мэдээлэл ирвэл гүйлгээ хийхгүй байхыг зөвлөж байна.

Хүргэлт хэдэн хоног үргэлжлэх вэ, хэдэн төгрөг вэ?

Улаанбаатар хот: хүргэлтийн хөлс 7,000 ₮, 24-48 цагт.

Орон нутаг: хүргэлтийн хөлс 7,000 ₮, 24-48 цагт. Тухайн чиглэлийн унаанд хүлээлгэн өгнө.

100,000 ₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй. Захиалгыг 10:00 цагаас өмнө баталгаажуулбал тухайн өдөртөө хүргэнэ.

Буцаалт ба баталгаа

Бүтээгдэхүүнийг буцааж, солиулж болох уу?

Согогтой, гэмтэлтэй хүргэгдсэн, захиалснаас өөр ирсэн, эсвэл сайт дээрх тайлбартай нийцэхгүй бараа буцаах, солиулах боломжтой. Хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бидэнтэй холбогдоорой.

Захиалгын дугаар, бараа болон асуудлыг харуулсан зураг явуулна. Бид шалгаад солих эсвэл мөнгийг буцаана. Мөнгө буцаах хугацаа: бараа бидэнд ирж шалгасны дараа 3-5 ажлын өдөр.

Хэрэглэсэн, бохирдсон, хэрэглэгчийн буруугаас гэмтсэн бараа буцаахгүй. Дэлгэрэнгүйг "Хүргэлт ба буцаалт" хуудаснаас харна уу.

Баталгаа хэр удаан вэ?

Ухаалаг жин: 12 сарын баталгаа. Үйлдвэрийн согог (идэвхгүй болох, мэдрэгч, холболтын алдаа)-ыг хамарна.

Унасан, шингэн орсон, цэнэглэгчийн буруу хэрэглээ, өөрөө задалсан, цахилгаан тэжээлийн элэгдэл (батарей)-ийг хамаарахгүй.

Ухаалаг жин

Pro ба Home жин юугаараа ялгаатай вэ?

Pro: 57 үзүүлэлт, 8 электрод (гар, хөл, их биеийг тусад нь хэмжинэ), зүрхний цохилт, Bluetooth болон Wi-Fi, 30 хэрэглэгч, Type-C-ээр цэнэглэнэ.

Home: 25 үзүүлэлт, 4 электрод, зүрхний цохилт, Bluetooth, 3 ширхэг AAA батерейгаар ажиллана.

Ямар апп ашиглах вэ? Монгол хэлтэй юу?

Жинтэй "Unique Health" нэртэй апп ажиллана. Энэ нь uyan.-ийн өөрийн апп биш. Аппын тохиргоонд "Монгол хэл" сонголт байдаг.

Шаардлага: iOS 13 ба түүнээс дээш, Android 7 ба түүнээс дээш.

Аппгүйгээр ашиглаж болох уу?

Биеийн бүтцийн үзүүлэлтүүдийг (өөх, булчин, ус гэх мэт) аппаар харна. Аппад холбогдоогүй үед Pro зөвхөн жинг хэмжинэ.

Pro-д Wi-Fi тохируулсан бол дүн аппад болон үүлэн серверт автоматаар хадгалагдана, апп нээх шаардлагагүй.

Үзүүлэлтүүд хэр нарийн вэ? Эмнэлгийн хэмжилт үү?

Биеийн бүтцийн үзүүлэлтүүд нь ойролцоо тооцоо бөгөөд эмчийн оношийг орлохгүй. Өөрчлөлтийг цаг хугацаанд нь хянахад ашиглахыг зөвлөдөг.

Хэмжилтийн нөхцөл (цаг, хөлийн байрлал) тогтмол байвал дүн илүү харьцуулахуйц байна.

Хэзээ, яаж хэмжвэл зөв бэ?

Хатуу, тэгш гадаргуу дээр тавина. Хөл нүцгэн, хоёр хөлөө салгаж, шулуун зогсоно. Өдөр бүр ойролцоо цагт хэмжвэл дүнг харьцуулахад хялбар.

Хүчтэй дасгал, их ус эсвэл архи уусан, ванн эсвэл саунд орсон, халуурсан үед болон хэт их хооллосны дараа хэмжихээс зайлсхий.

Хэнд тохиромжгүй вэ?

Зүрхний аппарат (pacemaker) тавьсан хүн болон жирэмсэн эмэгтэйд тохиромжгүй.

18-аас доош насны хүүхэд, диализ хийлгэдэг хүн, хавагнасан хүн, 80-аас дээш настай хүнд үзүүлэлтүүд нь зөвхөн лавлагаа байна.